
Бидний тухай
“Гүн Тэнгэрийн Нар” ХХК нь (GTN LLC) 2013 онд байгуулагдсан бөгөөд Франц улсаас эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн импортлон Монгол Улсын бүх шатны эрүүл мэндийн байгууллагад нийлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийн тулд Эм эмнэлгийн хэрэгслийн агентаас шаардлагатай тусгай зөвшөөрлүүд, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ариутгалын бодис импортлох тусгай зөвшөөрлүүдийг авч ажилладаг.
Манай компани үйлчлүүлэгчидтэйгээ урт хугацааны, найдвартай харилцагч байх зарчмыг эрхэмлэн, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулах үүднээс чанарын менежментийн ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид анх Франц улсын Anios Lab компанийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд онцгой эрхтэйгээр нийлүүлж эхэлсэн. Харин 2017 оноос хойш Anios компани Америкийн Нэгдсэн Улсын Ecolab компанид нэгдсэнээр бид Ecolab-Anios брэндийн албан ёсны дистрибьютер болон ажиллаж байна.
We are a company with official authority, that distributes cleaning and disinfectant products