Мэдээ

Их Британы GAMA Healthcare компани нь ариутгал халдвараас урьдчилан сэргийлэх технологийн тэргүүлэгч компани юм. Тус компани нь арьс арчилгаа, гарын эрүүл ахуй, гадаргуу цэвэрлэх, халдваргүйтгэх бодис, салфетка зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм.

GAMA Healthcare компани 2004 онд байгуулагдан өдгөө лабораторийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, сургалт гэсэн үндсэн хэсэгт хуваагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус компанид дэлхийд алдартай олон эрдэмтэн ажилладаг бөгөөд тэдний судалгаагаар зөвхөн европ тивд л гэхэд жилдээ 4 сая гаруй хүн вирус болон бусад өвчин үүсгэгч нянгийн халдвар авдаг, үүнтэй тэмцэхэд гарын ариун цэвэр болон орчны бохирдлыг цэвэрлэх, арилгахад GAMA Healthcare анхаарсаар иржээ.

GAMA Healthcare компанийн төв Их Британий Ватфорд хотод байдаг. Мөн Австраль, БНХАУ-д салбар оффисоо нээсэн.

GAMA Healthcare-ийн дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг брэнд бүтээгдэхүүн болох Clinell, Carell, Cleanall, Contiplan зэрэг гар ариутгагч салфетка нь савантай адил үр дүнтэй болох нь батлагдсан бөгөөд спиртийн найрлагагүй, гарыг хуурайшуулдаггүйгээрээ давуу талтай юм. Эдгээр бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнээс гадна мэргэжлийн буюу эмнэлзүйн орчинд хэрэглэх боломжтой.

 

 

Facebook

Үндсэн цэс