Заалт: Гар болон механик цэвэрлэгээний өмнөх шатанд мэс заслын багажуудыг халдваргүйжүүлэх үйлдэлтэй хөөсөн бодис юм. Энэ бодис нь цус болон бусад органик нэгдэл багажинд наалдаж үлдэхээс сэргийлэх нөлөө үзүүлнэ.
Хэрэглэх заавар: Шууд хэрэглэнэ. Багаж хийх саванд Аниозим Праймаас шүршинэ. Багажуудаа байрлуулсны дараа дээрээс нь хөөсөө битүү шүршинэ. Багаж хийсэн саваа таглаж тодорхой хугацааны туршид байлгана. Дараа нь багажуудыг усаар зайлж дараагийн шатны цэвэрлэгээ хийнэ.
Найрлага:
- N,N-Didecyl-N,N-dimethylammonium carbonate: 0.11%
- Ионы бус гадаргуугийн идэвхитэй бодис
- Гурвалсан энзимийн холимог (протеаза, липаза, амилаза)
- Уусгагч нэгдэлүүд
Савлагаа: Хайрцагандаа 750 мл